MonPay апликейшны “Цэнэглэх” цэс рүү орно.
Цэнэглэх дүнгээ оруулна. Өөрийн гар утсан дээр ашигладаг банкны апликейшныг сонгоход тухайн банкны апликейшн рүү шилжиж гүйлгээг үргэлжлүүлнэ.
Таны MonPay данс амжилттай цэнэглэгдэнэ
MonPay апликейшны “Цэнэглэх” цэс рүү орж “Картаар” гэдэг хэсэг рүү орно. “Шинээр карт бүртгэх” товч дээр дарж өөрийн ашигладаг банкны картын мэдээллээ оруулж нэг удаа бүртгүүлээд л дараа дараагийн цэнэглэлтээ хялбар хийх боломжтой.
Та өөрийн ашигладаг банкны апликейшны “Бусад банкны данс руу” шилжүүлэх хэсэг рүү орно. Хүлээн авагчийн банк сонгох хэсгээс “Мобифинанс ББСБ”-г сонгоно. Хүлээн авагчийн дансны дугаар хэсэгт өөрийн MonPay дансны дугаарыг бичнэ. Та дансны дугаараа MonPay апликейшны “нүүр” хэсгээс харах боломжтой.
Эсвэл 555 дугаар луу “dans” гэж бичин илгээнэ. Таны дансны дугаар 11 орон бүхий дугаар байна. Жишээ: 9910******* Мөнгөн дүнгээ бичиж банк хоорондын шилжүүлэг хийснээр таны MonPay данс амжилттай цэнэглэгдэх болно.