Зээлийн үйлчилгээ

Хэрэглэгч та хаанаас ч, хэдийд ч гар утсаа ашиглан төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мобифинанс ББСБ нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хиймэл оюун ухааны загварчлалаар хэрэглэгчдийнхээ зээлжих зэрэглэлийг үнэлэн ШИМТГЭЛГҮЙ, АШИГЛАСАН ӨДРӨӨР ХҮҮ ТООЦДОГ, ХЯЛБАР, УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ зээл олгож байна.

Үндсэн шалгуур

Та дараах үндсэн шалгууруудыг хангаснаар гэрээ байгуулан зээл авах боломжтой юм. Үүнд

 

  • Мобикомын дугаараа 6 сар ба түүнээс дээш хугацаанд идэвхтэй ашигласан байх;
  • Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх;
  • 18-аас дээш насны хэрэглэгч байх;
  • Монголбанкны Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

 

Дээрх шалгууруудыг хангасан хэрэглэгчдэд олгох боломжтой зээлийн эрхийн хэмжээг AI
технологиор тогтооно;

Үйлчилгээний нөхцөл

Та өөрийн зээлийн үнэлгээнээс хамаарч харгалзах боломжит дүн болон түүнээс доош дүнгээс сонгон хэзээ ч, хаанаас ч MonPay апликейшн болон *555# USSD сувгуудыг ашиглан зээл авах боломжтой.

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Зээлийн хүү
50000₮ – 190’000₮ 1 сар 3.4%
200’000₮ – 290’000 1 сар 3.3%
300’000 – 390’000 1 сар 3.2%
400’000 – 490’000 1 сар 3.1%
500’000₮ – 590’000 1 сар 3.0%
600’000₮ – 690’000 2 сар 2.9%
700’000₮ – 790’000 2 сар 2.7%
800’000₮ – 890’000 2 сар 2.5%
900’000₮ – 990’000 2 сар 2.3%
1′000’000₮ 2 сар 2.1%
1’010’000₮ – 2’500’000₮ 3 сар 1.9%

 

*Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20 % (хорин хувь)-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө.

Хэрхэн хэрэглэгч болох вэ?

Та дээрх үндсэн шалгууруудыг хангасан тохиолдолд Мобиком Корпораци ХХК-ийн үйлчилгээний салбарт бичиг баримттай хандан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулан өөрийн зээлийн үнэлгээгээ тогтоолгох ба үнэлгээнд харгалзах дүнгээр зээл авах боломжтой юм.

Хэрхэн зээл авах вэ?

Дараах сувгуудаар зээл авах боломжтой байна. Үүнд:

 

  • MonPay апликейшн ашиглан зээл авах;
  • *555# USSD суваг ашиглан зээл авах;

Зээлээ хэрхэн эргэн төлөх вэ?

Та зээлээ дараах сувгуудаар төлөх боломжтой. Үүнд:

 

  • MonPay апликейшнаар дамжуулан төлөх;
  • Доорх банкнуудын Мобифинанс ББСБ-ын нэр дээрх данснуудад төлөх;
  • Мобикомын үйлчилгээний салбаруудад хандан зээл төлөх;
  • Зээлийн хугацаа дуусах өдөр таны MonPay дансдаас автоматаар суутгагдана.
  • Qpay -ээр дамжуулан зээлээ төлөх
  • Монпэй дансандаа орлого хийн зээл төлөх

Банк Дансны дугаар Гүйлгээний утга
5077 152 233 Таны утасны дугаар
2800 000 354
1069 0033 1147
5000 954 334
452 549 257

 

*Зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.

Дараах хуудасМини апп
Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтээ яг одоо онлайнаар илгээнэ үү.