Монпэй болон Азтай савар ТББ хамтарч 3 дугаар сарыг “Амьтдын эрхийг хамгаалах сар” болгон уриалж байна.
Азтай Савар ТББ нь амьтдыг хамгаалах, нийгэмд эерэг, зөв ойлголт түгээх, амьтанд ээлтэй, аз жаргалтай нийгмийг бий болгох зорилгоор 2013 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа билээ. Энэхүү зорилгийн хүрээнд MonPay апликейшнд байрших “Хандив” цэсийг ашиглан хэрэглэгчдээсээ мөн амьтдад хайртай хэн бүхнээс хандив цуглуулахаар уриалж эхэллээ.
Та MonPay апликейшны “Хандив” цэс болон нүүр хэсэгт байрлах баннер зураг дээр дарж хандив өгөх боломжтой.
Азтай савар ТББ-ын үйл ажиллагаа 100% сайн дурын үндсэн дээр явагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн 167 мянга гаруй дэмжигч, хандивлагч бүхий "Азтай савар амьтанд хайртай залуус ТББ" фэйсбүүк группээрээ дамжуулан дараах ажлуудыг хийж байна:
- Хаягдсан, өвдөж зовсон амьтан аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа
- Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах, “Спэй заслага хөтөлбөр” хэрэгжүүлж жил бүр 500+ амьтныг хамруулах;
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээх, үржүүлэх, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж батлуулах;
- Амьтныг хайрлах, хамгаалах, хариуцлагатай тэжээхтэй холбоотой хэрэгцээт, үнэн зөв мэдээллийг түгээх;
- Олон нийтийн дэмжлэг, хандиваар тусламж шаардлагатай амьтдын эмчилгээний зардал бүрдүүлэх болон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
Амьтдыг аврах, хамгаалах, хайрлах аянд хандив өгч нэгдэцгээе