Монпэй хамтрагч байгууллагуудаас зээлээр худалдан авалт хийх боломжтой шинэ зээлийн үйлчилгээ нэвтэрлээ. Танд зээлийн эрх тогтсон, зээлийн гэрээ байгуулсан бол та яг одоо худалдан авалтын зээлийн үйлчилгээг өдөр бүрийн худалдан авалтдаа ашиглаарай.
Жишээ нь, та Имарт худалдааны төвөөс хүнсээ цуглуулан 450'000₮-ийн худалдан авалтын төлбөрөө төлөхдөө MonPay апликейшнаараа QR уншуулах үед "Зээлээр төлөх эсэх" сонголт гарч ирэх ба үүнийг сонгон үргэлжлүүлснээр таны худалдан авалт ямар ч урьдчилгаа, барьцаа, шимтгэлгүйгээр зээлээр авах боломжтой болох юм. Мөн та энэхүү зээлээ 10 өдөр дотор төлбөл зээлийн хүү бодогдохгүй байх давуу талтай.
Зээлийн хугацаа |
Хуанлийн 1 сар |
Хөнгөлөлттэй хоног |
Худалдан авалтын зээлийн үйлчилгээг ашиглан мерчантаас худалдан авалт хийсэн өдрөөс эхлэн 10 өдрийн дотор зээлээ бүрэн төлбөл хүүгүй, шимтгэлгүй. |
Зээлийн хүү |
Сарын- 4.0% Хөнгөлөлттэй өдөрт багтаан зээлээ хаагаагүй бол нийт ашигласан хоногоор зээлийн хүү тооцогдоно. |
Зээлийн хэмжээ |
50,000₮-1,500,000₮ |
Зээлийн нэмэгдүүлсэн хүү |
*20% /Зээл хугацаа хэтэрсэн үед үндсэн зээлийн хүүг нэмэгдүүлэн тооцоолно/ |
Зээлийн гэрээ байгуулсан эсэх |
Тийм |
Зээлийн зориулалт |
Зээлийн авах боломжит эрх нь худалдан авалтын дүнгээс их бол Монпэй мерчант QR уншуулан зээлээр худалдан авалт хийх |