Монпэй хамтрагч байгууллагуудаас зээлээр худалдан авалт хийх боломжтой худалдан авалтын зээлийн үйлчилгээг ашиглах маш хялбар ба 20’000₮-өөс дээш дүнтэй худалдан авалтад хамаарна. Танд зээлийн эрх тогтсон, зээлийн гэрээ байгуулсан бол та яг одоо өдөр бүрийн худалдан авалтдаа ашиглаарай.
Жишээ нь, та Имарт худалдааны төвөөс хүнсээ цуглуулан 450'000₮-ийн худалдан авалтын төлбөрөө төлөхдөө MonPay апликейшнаараа QR уншуулах үед "Зээлээр төлөх эсэх" сонголт гарч ирэх ба үүнийг сонгон үргэлжлүүлснээр таны худалдан авалтын зээлийн үйлчилгээгээр ямар ч урьдчилгаа, барьцаа, шимтгэлгүйгээр зээлээр авах боломжтой болох юм. Мөн та энэхүү зээлээ 10 өдөр дотор төлбөл зээлийн хүү бодогдохгүй байх давуу талтай.
Бүтээгдэхүүний нөхцөл:
Зээлийн хугацаа |
Хуанлийн 1 сар |
Хөнгөлттэй хоног |
Худалдан авалтын зээлийн үйлчилгээг ашиглан мерчантаас худалдан авалт хийсэн өдрөөс эхлэн 10 өдрийн дотор зээлээ бүрэн төлбөл хүүгүй, шимтгэлгүй. |
Зээлийн хүү |
Сарын- 4.0% Хөнгөлттэй өдөрт багтаан зээлээ хаагаагүй бол нийт ашигласан хоногоор зээлийн хүү бодогдоно. |
Зээлийн хэмжээ |
20,000₮-2,500,000₮ |
Зээлийн нэмэгдүүлсэн хүү |
20% /Зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20% (хорин хувь)-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө./ |
Зээлийн гэрээ байгуулсан эсэх |
Тийм |
Зээлийн зориулалт |
Зээлийн авах боломжит эрх нь худалдан авалтын дүнгээс их бол Монпэй мерчант QR уншуулан зээлэээр худалдан авалт хийх |